“Медиа бизнесийн чиг хандлага, стратеги” салбар хуралдаан

Панелистууд:

Монгол Масс Медиа группын гүйцэтгэх захирал А.Амундра

Монгол Контент ХХК-н гүйцэтгэх захирал Г.Гантуяа

NNC гүйцэтгэх захирал Э.Долгион

Медиа Групп ХХК-н гүйцэтгэх захирал Г.Баярбат

Медиа Холдинг ТУЗ-н дарга П.Баттөр

Модератор: М.Уламбадрах

Панелистуудыг сонгон авахдаа ТВ, ФМ, суваг, дижитал болон хэвлэмэл медиа зэрэг олон портфолиотой болон зах зээл дээр үйл ажиллагаа тогтвортой явуулж буй байгууллага гэдгийг харгалзсан болно.

Зах зээлийн багтаамж, зарим хүчин зүйлүүдээс шалтгаалан хязгаарлагдмал нөөцөө ашиглан бэлтгэж буй контентээ аль болох олон сувгаар түгээх нь эдийн засгийн үр өгөөж талаасаа ашигтай гэсэн тайлбарыг хэлж байлаа.

Гэвч энэ нь зарим талаар салбар нэгж бүрийн үр өгөөжийг тооцохгүй, ашиггүй олон зүйлийн цуглуулга болох талтай.

Э.Долгион бүх насны бүх хүн үзээд таашаах ТВ байх боломжгүй бөгөөд төрөлжих тухай санаа дэвшүүлсэн нь танхимаас дэмжлэг авч байв.

Г.Гантуяа салбар дотороо хамтын ажиллагаа дутмаг бие биесээ өрсөлдөгч гэж харж буйг шүүмжилээд энэ байдал нь бүх салбарт нэг нэг юмтай байх руу түлхэж буйг сануулав.

П.Баттөр боловсон хүчний асуудал хөндсөн нь чухал байлаа. Мөн энэ бол амархан ашиг олох бизнес биш, хөрөнгө оруулалт нөхөх хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Бодлогогүйгээр томруулах, зөвхөн гүйцэтгэх захирал, ажилчид,үйлчлүүлэгчийг хамгаалахын тулд энэ бизнесийг хийж буй, эрсдэл асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байх , орхих болон сонгох шалгуур байхгүй урсгалаараа явж буй дүр төрх хэлэлцүүлгийн явцад харагдаж байлаа.

Модераторын зүгээс стратеги гэдэг бол ву хийх вэ гэдгээс гадна юу хийхгүй вэ гэдэг асуултын хариулт бас чухал тухай дурдлаа.