Press

МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛНО

Чуулган "Үзэгчийн эрх ашиг" сэдвээр энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдана.


Улаанбаатар хот – Монголын Телевизүүдийн Чуулган , МонголТВ телевизийн санаачлагаар тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй телевизийн салбарын гол тоглогчид, зохицуулагчид ба уран бүтээлчдийн чуулган 4-р сарын 17-нд болно.

Чуулганаар өнгөрсөн жилийн Монголын телевиз үзэлтийн талаар судалгаа, зах зээлийн шинэ мэдээллүүд болон гол трэндүүд танилцуулах бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, оюуны өмчийн харилцаа, өргөн нэвтрүүлгийн зохицуулалт ба олон улсын чиг хандлагуудыг салбар хэлэлцүүлгүүдээр хөндөж үзэгчид ээлтэй, чанартай бөгөөд сонирхолтой агуулга бүтээх медиа бизнесийн харилцаанд хэрхэн хүрч төлөвших талаар гол хэлэлцүүлгүүд өрнөнө.

Телевизийн салбарын тогтвортой хөгжил, контентын үнэ цэнэ сэдвүүдээр өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан тус чуулганаар харилцаа холбооны технологийн шинэчлэлтэй цуг хурдацтай өөрчлөгдөж хувьсч буй телевизийн зах зээл, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн олон хэрэглэгчдэд хүрдэг телевизийн салбарын зохицуулалт түүний хараат бус байдал, агуулга үйлдвэрлэгч ба түгээгчдийн хооронд үүсч буй шинэ сорилтууд ба шийдлүүдийг ярилцах гол хэлэлцүүлгийн индэр болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

“Телевизийн салбарын хамт олон та бүхнийг телевизүүдийнхээ чуулганд идэвхитэй оролцон, туршлага солилцож хамтдаа бизнесийн шударга өрсөлдөөн, Монголчуудынхаа мэлмийг баясгаж, оюуныг тэтгэх агуулга бүтээж, мэдэх эрхийг хамгаалсан редакцийн бүтээлүүд туурвих үйлсэд хойш суулгүй оролцож, оройлно гэж итгэж байна.”


Монголын Телевизүүдийн Чуулганыг үүсгэн байгуулагч,

МонголТВ-ийн Гүйцэтгэх захирал Ч.Номин

Чуулганы талаар дэлгэрэнгүй

www.mtf.mn

+976-99082058 Агуулга, оролцоо

+976-88085402 Урилга, зохион байгуулалт